Химийн багш нарын сургалт зохион байгуулагдлаа

             2012-2013 оны хичээлийн жилд БСГ-ын байгалийн ухааны арга зүйн зөвлөлтэй хамтран Японы сайн дурын гишүүн мэргэжлийн багш нарт арга зүйн зөвлөгөө үзүүлэх чиглэлээр ажиллаж байгаа юм. Сайн дурын гишүүн Хирано Тэрүми байгалийн ухааны багш нарт  арга зүйн зөвлөгөө өгч ажиллахаас гадна багш нартай хамтран сургалтын хөтөлбөр боловсруулах, хөтөлбөрөө туршиж сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Өнгөрөгч 10 дугаар сарын 05-ны өдөр Хэрлэн сумын 6 дугаар сургуульд химийн мэргэжлийн багш нарт "Химийн хичээлээр туршилт хийх арга зүй" сэдэвт сургалт зохион байгуулагдсан ба аймгийн төвийн 9 сургуулийн 12 багш нар хамрагдлаа. Сургалтаар: " Спиртэн дэн хийх", "Бодисын масс хадгалагдах хууль", "Дөлний өнгийг ажиглах", "Хүчилтөрөгч ба устөрөгчийг гарган авах арга", "Элекролизийн аргаар усыг задлах нь" сэдвээр хялбар туршилтуудыг гарын доорхи материал ашиглан үзүүлсэн ба зарим туршилтуудыг багш нар өөрсдөө хийж туршин, дадлага эзэмшлээ.

 

Энэ блог таалагдаж байвал дэмжээд доод зургийг 1 дарчихаарай.

Сэтгэгдэлүүд:

1. bombo (зочин) | 2012-12-20 17:52:28
нийтлэл хэрэгтэй байна.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.